2009-08-30 11:13:10

Хүний нутаг
Хүний нутгийн зүлэг нь хатуу
Хүйтэн байдаг булаг нь халуун
Зөөлнөөр үлээх салхи нь ширүүн
Зөгийн бал шиг сархад нь хор
Алхаад явахад газар нь давчуу
Амтархан идэх хоол нь гашуун
Ам цангаад уухад ус нь шорвог
Алжаал тайлах цаг нь бага
Ажил дээр гаргасан алдаа болгон минийх
Албан тушаалтай дарга нарынх нь хэлэх үг нь шибал
Хийгээгүй хэргийн төлөө
Хилсдэж баахан загнуулна
Хэлгүй юм шиг бүлтэгнэж
Хэцүүхэн л байсан хангүг
Ягаан чуганы ээлжээр
Ядарч үхтлээ ажилласан ч
Ялтай юм шиг зүтгэсэн
Яах ч аргагүй гэрээнийх





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: